
Онлайн сэтгэл зүйн зөвлөгөө
уулзалтыг Монгол, Англи хэлээр
Мэргэжлийн зөвлөгөө заслын сэтгэл зүйч А.Номин дэлхий даяар сууршин байгаа өсвөр насныхан, оюутан залуус, бүх төрлийн насанд хүрэгчдэд Монгол болон Англи хэлээр сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ миний бие одоогоор Шинэ Зеланд улсад "Master of Counselling" буюу Сэтгэл зүйн зөвлөгөөний магистрийн зэрэгт суралцаад, мөн төрсний амралтаа авсан завгүй байгаа учир сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээгээ түр хугацаанд хаасан, үйлчлүүлэгч авахгүй байгааг анхаарна уу.

Сэтгэл зүйн зөвлөгөө гэж юу вэ?
Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг нь
-
мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалчийн тусламжтайгаар
-
өөрийн:
-
харах өнцөг, дадал, хандлага, зан төлөвийг өөрчлөх,
-
сэтгэл ханамж, сэтгэл зүйн дархлаа, сайн сайхан байдлыг дээшлүүлэх,
-
аливаа бэрхшээлийг даван туулах сэтгэл зүйн аргуудад суралцах,
-
-
харилцан яриа дээр суурилсан сэтгэл засал юм.
Алхам алхмаар
1
Сэтгэл зүйн зөвлөгөөний төрлөө сонгоно
Таны нас, онцлогт тохирох зөвлөгөөний төрлийг сонгоно. Эсвэл эхлээд үнэгүй 15 минут ярилцахыг сонгож болно.
2
Цагаа захиалж,
төлбөрөө төлнө
Танд тохирох өдөр цагаа сонгоод гадаадын аль ч улсаас карт (visa/debit card) -аараа төлбөрөө төлнө. Эсвэл Монгол төгрөгийн дансруу ₮ дүнг шилжүүлж бас болно.
3
Zoom-ээр онлайнаар сэтгэл зүйчтэй уулзана
Монгол болон Англи хэл дээр, тав тухтай, дурын газраасаа мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзаж, хамтын ажиллагаагаа эхлүүлнэ.
Хүмүүсийн сэтгэгдлүүд
"Эхлээд айдастай байсан, эвгүй санагдаж байсан. Харин 1 цаг ярилцсаны дараа сэтгэл онгойгоод, тайвширчихсан байсан. Бие хөнгөрсөн ч юм шиг..."
Үйлчлүүлэгч Э.
"Мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярьж үзэхийг дандаа хүсдэг байсан, гэхдээ цаг, зав, боломж болдоггүй. Онлайнаар ярилцах их амар, хялбар байлаа."
Үйлчлүүлэгч Х.
Nomin is a first class counsellor and psychologist who I count myself as extremely lucky to have worked with. She is intelligent, creative, exceptionally driven and cares deeply for the welfare of children. Nomin finds innovative solutions to diverse problems and I recommend her highly.





















