top of page

Анх удаа сэтгэл зүйчтэй уулзах гэж байна уу? Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдахаас өмнө энийг уншаарай

Анх удаа сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаж, өөр дээрээ ажиллах гэж байна уу? Эсвэл анх удаа А.Номин сэтгэл зүйчтэй уулзах гэж байгаа ч байж болно. Тэгвэл сэтгэл санааны ямар бэлтгэл хийхээ мэдэж байгаа юу? Юуг мэдэж байх хэрэгтэй вэ? Хариултыг доороос уншаарай.

Сэтгэл зүйн зөвлөгөөнөөс өмнө сэтгэл зүйчтэй уулзахаас өмнө бэлдэх зүйлс А.Номин сэтгэл зүйчтэй уулзахаас өмнө мэдэх хэрэгтэй зүйлс
Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдахаас өмнө мэдэх хэрэгтэй 11 зүйл

Өөр дээрээ ажиллаж, сэтгэлийн гүн агуй руугаа гар чийдэн барин орно гэдэг бол маш сонирхолтой бас зориг шаарддаг зүйл билээ. Сэтгэл зүйн зөвлөгөөний мэргэшсэн сэтгэл зүйчид өдөр бүр л хүнд хөнгөн хэцүү мэдрэмжүүдийг сонсож, харьцдаг учир аливаа мэдрэмж, шаналал, ичгүүр, сандрал гээд ихэнхи мэдрэмжүүдтэй нүүр тулахад харьцангуй тухтай, бэлэн, дасчихсан, яаж хүлээж авахаа мэддэг. Харин сэтгэл зүйн зөвлөгөө уулзалтад анх удаа ирж байгаа хүнд эдгээр мэдрэмж, үйл явц сүрдмээр, аймар, тодорхой бус яаж хүлээж авах, юунд бэлдэхээ сайн мэдэхгүй, хэцүү санагдах нь бий. Энд бэлдэхэд туслах "Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдахаас өмнө мэдэх хэрэгтэй 11 зүйл"-ийг танилцуулж байна.


1. Сэтгэл зүйн зөвлөгөө засалд хамрагдахын тулд та заавал "өвдсөн" байх албагүй. Сардаа нэг үсээ засуулдаг шиг сэтгэлээ засаж яагаад болохгүй гэж?

Заавал ямар нэг асуудалгүй ч гэсэн бид улирал бүр эсвэл жил бүр эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагддаг. Биеэ байя гэхэд үсээ, хумсаа, арьсаа, байраа, машинаа бид сардаа нэг, улиралдаа нэг, жилдээ нэг үзлэгт хамруулж, арчлуулж, урьдчилсан арга хэмжээ авдаг шүү дээ. Үүнтэй адил сардаа нэг, улиралдаа нэг, жилдээ нэг сэтгэлээ үзлэгт хамруулж, арчилж, тордож, урьдчилсан арга хэмжээ авч байхад амьдралын жамаар ирэх олон асуудлуудтай илүү дээр нүүр тулахад нь бэлдэж өгдөг. Илүү эрч хүчтэй, эрүүл, үр бүтээмжтэйгээр, бүтээлчээр амьдралын талбарууддаа, зорилгоруугаа тэмүүлэхэд тусалдаг.

2. Анхны уулзсан сэтгэл зүйчтэйгээ заавал насан туршдаа ажиллах албагүй. Өөр сэтгэл зүйчдийг хаанаас олох вэ?

Нэг сэтгэл зүйчтэйгээ заавал үргэлжлүүлэн ажиллах шаардлагагүй. Монгол эсвэл гадаад, эрэгтэй эсвэл эмэгтэй, нас залуу эсвэл залуу биш, харилцааны хэв маяг танд тохирох таалагдах таалагдахгүй гээд олон сэтгэл зүйч байгаа. Надтай буюу А.Номин сэтгэл зүйчтэй ярилцаж үзээд тохирохгүй мэт санагдаж, өөр хүнтэй өөрчлөлтийн хамтын ажиллагаагаа хиймээр байвал болно, зүгээр ээ гэсэн үг. Хэрвээ та Монголд оршин суугаа бол Монголд үйл ажиллагаа явуулж буй сэтгэл зүйн төвүүдийн нэгдсэн мэдээллийг дараах линк дээр дарж сэтгэл зүйч хайгаарай: https://blindcare.mn/psycinfo/category/centers

Гадаад улсад оршин суугаа бол Best Online Therapy Services of 2023 нийтлэлийг дараах линк дээр дарж уншаад англи хэл дээрх онлайн сэтгэл зүйч хайгаарай: https://www.healthline.com/health/our-top-10-online-therapy-picks

3. Сэтгэл зүйн зөвлөгөө засалд хамрагдаж байгаа гол зорилго шалтгаанаа мартахгүй байх.

Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдахаасаа өмнө заавал зөвлөгөө заслын зорилгоо олсон байх шаардлагагүй, сайн сэтгэл зүйч энэхүү хамтын ажиллагааны зорилгыг олоход тусална. Сэтгэлийн хямралаа даван туулах, сандрал санаа зовнил, түгшилтийг яах уу, харилцааны асуудлаа шийдэх, өөрийгөө илүү таньж ойлгож эдгээх, карьерын гацаанаас гарах, хүүхдэдээ зөв уурлаж сурмаар байна гэх мэт хүн бүрийг зорилго, юуг өөрчилмөөр байна гэдэг нь өөр өөр байж болно. Харин яахыг хүсэж байгаа нь хэзээ ч "зөв буруу" гэж байхгүй бас хэтэрхий жижиг, утга учиргүй гэж бас байхгүй. Хүн юугаа ч өөрчилмөөр, ярилцаж шийдмээр байж болно.

4. Сэтгэл зүйн зөвлөгөөний уулзалт session бүрд гэрэл цацарч, том ухаарал ололтыг олдоггүй.

Гэнэтийн агуу их ухаарал, амьдрал өөрчлөх шийдэл гарах нь ховор. Сэтгэл зүйн зөвлөгөө засал гэдэг бол илүүтэйгээр өөрийгөө болон эргэн тойрноо илүү гүнзгийн тодорхой ойлгох аяллын жижиг жижиг алхам гэж ойлгож болно. Үнэндээ 20+ жил гаруй таны дотор үүсэн хуримтлагдаж суурьшсан дотоод зангилаа нугачааны гогцоог тайлна гэдэг тийм ч амар хурдан биш. Цаг хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй. Өөртөө мөн хатуурхаж шахах хэрэггүй.

5. Сэтгэл зүйчтэй уулзахаасаа өмнө өөртөө жижиг төлөвлөгөө гаргаж бас болно.

Анхлан сэтгэл зүйчтэйгээ ярилцаж буй хүмүүст ялангуяа эхний хэдэн уулзалтын 50-60 минут хангалтгүй мэт санагдаж, сандралтай нийлж хурдан өнгөрсөн мэт санагдах нь бий. Тийм учраас уулзалтаасаа өмнө юу тухай ярилцмаар байгаа, ямар зорилгоор уулзах гэж байгаа тэмдэглэж/бэлдэж болно. Таны бэлдсэн бүх зүйлийг ярилцаж амжихгүй байж болох ч бага зэрэг төлөвлөлт, бүтэц тустай байж магад.

6. Сэтгэл зүйчтэй ярилцсан уулзалтын дараа тунгаан бодож тэмдэглэл хөтлөх нь заслын үр дүнг нэмэгдүүлдэг.

Ихэнх бараг гол цөм ухаарал өөрчлөлтийн үйл явц сэтгэл зүйчтэй ярилцсан 60 минутаас гадуур өрнөдөг. Та 60 минутын session уулзалт хийснийхээ дараа дэвтэр дээрээ journalling хийх буюу тэмдэглэл хөтлөхийг хичээгээрэй. Сэтгэл зүйн зөвлөгөөний уулзалтын үеэр юуны тухай ярилцсан, юуг ярихад ямар бодол, сэдэв дээр танд хамгийн хэцүү, хоолой зангирах ч юм уу, таны дотор эсэргүүцэл мэдэрсэн, юуг санаж, үргэлжлүүлэн тунгаан бодмоор байгаа, юуг хэлж ярилцахаа мартсан дараа заавал ярилцмаар байгаа вэ гэх мэтийг тэмдэглэн бичиж болно.

7. Заримдаа сэтгэл зүйн зөвлөгөө засал танд тийм ч их таалагдахгүй.

Биеэ бялдаржуулах гэж gym фитнест явах үед, гар дээр суниалт (өгзөгний скуат ч юм уу) хийхийн нэлээн хэдэн суниалтын дараа бууж өгмөөр, орхиод гармаар хэцүү санагддаг ч гэсэн дасгалын дараа нь, урт хугацааны дараах мэдрэмж, үр дүн нь сайн байдаг шүү дээ (булчинлаг гар, өгзөг). Үүнтэй адил яг сэтгэл зүйн зөвлөгөөний session дундуур таагүй, хэцүү мэдрэмж дурсамжуудыг туулах үед хэцүү санагдах ч үр дүн нь сайн байх нь бий.

8. Үе үе сэтгэл зүйч тань танд таалагдахгүй, дургүй хүрмээр ч санагдаж болох юм.

Энэ хорвоо дээрх хамгийн мундаг сайн сэтгэл зүйч, сэтгэл засалч ч таны дургүйг хүргэх, тухгүй мэдрэмж төрүүлэх үе байна. Учир нь таны сонсохыг хүсэхгүй байгаа, нүүр тулмааргүй байгаа, итгэхийг хүсэхгүй байгаа үнэнтэй, асуудалтай тань нүүрэлдүүлж энэ талаар эргэцүүлэн бодохыг санал болгох болно. Хэлж байгаа зүйл нь таныг тухгүй болгож байгааг энэ сэтгэл зүйч надад тохирохгүй байна гэж андууран сэтгэл зүйчээ солих нь өөрийн үнэн, асуудлаасаа зугтаж байгаагийн шинж байх вий, бодоорой. (Гэхдээ мэдээж сэтгэл зүйч ёс зүйгүй үйлдэл хийж, үг хэллэг хэлж танд тухгүй мэдрэмж өгөх тухай энд яриагүй шүү).

9. Зөвлөгөөний өрөө, орон зай бол таны бодит амьдралд өөрийгөө бэлдэх, бэлтгэлийн талбар.

Жишээ нь та зөвлөгөөний цагаар яаж хэцүү зүйлийн тухай ярилцах уу, өөрийгөө хамгаалж шударгаар санал бодлоо илэрхийлэх үү, уучлал яаж гуйх уу, уураа гаргах уу, гомдол оо гаргах уу, яаж дотнын нэгэнтэйгээ хэрэгтэй үед нь vulnerable байх вэ буюу бүх хуяг дуулга, хамгаалалтаа буулган өөрийн үнэн, эмзэг, сэтгэл зүйн хувьд "нүцгэн" байдлаараа байх вэ гэх мэтийг суралцаж бэлтгэл хийх газар бол энэ. Сэтгэл зүйчдээ өөрийн үнэн шударга санал бодлоо хэлээд туршаад үз, уучлал гуйгаад буруугаа хүлээгээд үз, эсрэгээрээ юу таалагдахгүй болохгүй байгааг ярилцаад үз. Энэ бол safe space.

10. Сэтгэл зүйчээсээ юуны ч тухай юуг ч асууж болно.

Юу ч хамаагүй асууж болно, үнэхээр сэтгэл зүйчийн, зөвлөгөө цар хүрээнээс гарсан хэтэрсэн зүйл байвал сэтгэл зүйч тань өөрийн, мэргэжлийнхээ, хамтын ажиллагааны boundary буюу хил хязгаарыг танд тайлбарлана. Харин сэтгэл зүйч тань ямар ч хил хязгааргүйгээр, зөвлөгөө заслын хамтын ажиллагаанаас хальсан зүйлсээ хэтэрхий илэн далангүй дэлгэрэнгүйгээр бүх зүйлээ хэт их яриад эхэлбэл "red flag". Туршихад илүүдэхгүй.

11 Өнгөрсөн түүх, дурсамжийн тухай ярилцах магадлал өндөр.

Таны өнгөрсөн болон хүүхэд нас их трауматай драматай байсан эсвэл энгийн байсан ч бай өнөөгийн таныг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Одоогийн таны шийдэхийг хүсэж буй бэрхшээл, асуултын тэмдгийн хариултыг олохын тулд хүссэн хүсээгүй өнгөрсний тухай ярих хэрэг гардгийг сануулах нь зүйтэй.

Надад дээрхээс хамгийн таалагддаг, хүмүүст хэлэхийг хүсдэг зүйлс нь 1, 4, 6, 9 дэхь зүйлс. Таны мэдээгүй зүйлс нь аль нь байсан бэ? Коммент үлдээж хуваалцаарай.


Таны бодлоор Монгол хүмүүс маань мэдэхгүй байж магадгүй, заавал мэдээсэй гэсэн нь аль вэ? 1-11 гэсэн дугаарыг сонгоорой:

  • 0%1

  • 0%2

  • 0%3

  • 0%4

You can vote for more than one answer.



Эцэст нь хэлэхэд энэхүү нийтлэлийг бичих санааг Английн нэгэн шинэлэг сэтгэл зүйн төв болох Self Space -ын нэг блог уншаад орчуулан, жишээ текст нэмэн бичив.



Хувь хүний ганцаарчилсан зөвлөгөө
60
Book Now
Оюутны хөнгөлөлттэй сэтгэл зүйн зөвлөгөө
60
Book Now
15 минутын үнэгүй нэг удаагийн уулзалт
15
Book Now

 
 
 

Comments


bottom of page